✕ Хурдан гарахQuick exit
Урьдчилан сэргийлэх · Мэдээлэх · ДэмжихPrevent · Inform · Support

Таны итгэл үнэмшил бусдын ашиг олох хэрэгсэл, зохион байгуулалттай бүлэглэлүүдийн бай болохоос хамгаалъя

Protecting your faith from becoming a source of profit for others and a target for organized groups

Сүүлийн жилүүдэд гадаад улс орнуудаас манай улсад орж ирсэн зарим шашны гаж урсгалтай бүлэглэлүүд гадаад хэлний сургалт, клуб, сайн дурын ажил, судалгаа, “Библи судлал” гэх мэт далд нэрийн дор иргэдийг шашны гаж, харгис урсгалд уруу татаж, гэр бүл, нийгмээс нь тусгаарлан, өөрсдийн хараа хяналтад байлгах тохиолдол олширч байна.

Бид шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хүндэтгэнэ. Харин иргэдийг хууран мэхлэх, хүчээр шашин шүтүүлэх, хянах аргатай хатуу тэмцэнэ.

In recent years, a growing number of deviant religious groups that have come to Mongolia from abroad have been drawing citizens into extreme, harmful movements under hidden names: foreign-language courses and clubs, volunteer work, surveys and “Bible study.” They cut people off from their families and from society and keep them under their own control.

We respect the freedom to practise a religion or none. But we firmly oppose deceiving citizens, forcing religion on them and controlling them.

НууцлалтайConfidentialНэрээ нууцалж мэдээлэл өгөх боломжтойYou can share information anonymously
Үнэ төлбөргүйFree of chargeЗөвлөгөө, мэдээлэл үнэгүйAdvice and information are free
Гадаад харилцааInternational relationsГадаад улсын ижил төстэй байгууллагуудтай хамтарч ажилладагWe work with similar organizations abroad

Танд тусламж хэрэгтэй юу?

Do you need help?

Шашны байгууллага таныг хүчээр явахыг шаардсан эсвэл эрхээ яаралтай хамгаалуулах шаардлага гарсан бол 102 (Цагдаа) руу залгана уу.If a religious organization is forcing you to attend, or you urgently need your rights protected, call the police on 102.

Бидний тухайAbout us

Хүний итгэлийг хамгаалахуй ТББ

Protecting Human Faith NGO

Хүний итгэлийг хамгаалахуй ТББ лого

Хүний итгэлийг хамгаалахуй

Protecting Human Faith

Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага · FaithProtect.mn

Public-benefit non-governmental organization · FaithProtect.mn

Эрхэм зорилго: Иргэдийг шашны номлол, сургаалд автуулах замаар хяналтад байлгах, хууран мэхлэх шинжтэй үйл ажиллагаанд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирсон иргэдэд болон тэдний гэр бүлд мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, сэрэмжлүүлэг хүргэх, энэ чиглэлээр ажилладаг гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахад оршино.

Mission: To prevent citizens from being drawn into activities that control them through religious teachings and doctrine or that are deceptive in nature; to provide information, advice and support to people who have been harmed and to their families; to issue public warnings; and to work with domestic and international organizations in this field.

ХүндэтгэлRespectШашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэнэWe respect freedom of religion
НууцлалConfidentialityХүн бүрийн мэдээллийг хамгаалнаWe protect everyone’s information
НотолгооEvidenceБаримтад тулгуурлан ажилланаOur work is based on facts
ЭнэрэлCompassionХохирогчийг буруутгахгүйWe never blame victims

Холбоо барих

Contact us

Анхааруулах шинж тэмдэгWarning signs

Гаж урсгалыг хэрхэн таних вэ?

How to recognize a deviant group

Гол асуудал нь хүн юунд итгэж байгаад биш, харин тухайн шашны бүлэг ямар арга замаар хүнийг өөрсдийн бүлэгтээ татан оруулж байгаад оршино. Дараах шинжүүд олон удаа илэрч байвал та болгоомжилно уу.

The core problem is not what a person believes but the methods a religious group uses to draw people into it. If several of the following signs keep appearing, please be careful.

🎭

Жинхэнэ нэрээ нууцлах

Hiding its real name

Шашны нууц, хаалттай бүлгэмүүд эхэндээ гадаад хэлний сургалт, соёлын арга хэмжээ, сэтгэл зүйн тест, нээлттэй судалгаа гэх зэргээр иргэдийг үйл ажиллагаандаа татан оруулдаг. Тэднээс яг ямар байгууллага болохыг асуухад тойруулсан байдлаар хариулт өгдөг ба хэдхэн хором зарцуулж уулзалт хийх санал тавина.

Secretive, closed groups first draw people in through foreign-language courses, cultural events, personality tests or “open surveys.” Ask exactly which organization they are and you get evasive answers, followed by an invitation to “just a few minutes” of meeting.

💐

Хайраар бөмбөгдөх

Love bombing

Эхэндээ танд хэт их анхаарал тавьж найрсаг байдлаар харилцана. Таны талаар мэдээлэл цуглуулах үүднээс илэн далангүй мэт харилцаж, зөвхөн шашны байгууллагынхан л таныг бүрэн, дүүрэн ойлгож, хүлээж авна гэх мэдрэмжийг төрүүлнэ.

At first they shower you with attention and friendliness. They seem open in order to gather information about you, and make you feel that only the people in their religious organization truly understand and accept you.

🚪

Гэр бүлээс тусгаарлах

Isolation from family

Таны ар гэр, ойр дотны хүмүүсийг шашны байгууллагын гишүүдээс сүнслэг байдлаар доогуур түвшний хүмүүс учир өөрт тань саад болно гэж итгүүлнэ. Улмаар тэдэнтэй юу ч битгий ярь, харилцаагаа тасал гэж зааварчилна.

They convince you that your family and close friends are spiritually inferior to the group’s members and will hold you back. Then they instruct you to tell them nothing and to cut off contact.

🤫

Үйл ажиллагааны нууцлал

Secrecy about activities

Шашны бүлгийн хаяг байршил, үйл ажиллагааны талаар бусдад мэдэгдэхгүй байхыг тогтмол сануулдаг. Мөн цаг нь ирэхээр тухайн хүмүүс өөрсдөө энд ирнэ гэж итгүүлнэ.

You are constantly reminded not to tell others where the group meets or what it does. You are also assured that, when the time comes, those people will come here on their own.

⏳

Айдсаар удирдах

Control through fear

Дэлхийн төгсгөл удахгүй ирнэ, зөвхөн сонгогдсон хүмүүс л аврагдаж үлдэх боломжтой, мөнх насална гэх сэтгэгдэл төрүүлж, айдсаар удирддаг. Таны үр хүүхэд, гэр бүл, ойр дотны хүмүүсийн сайн сайхны төлөө та шашны бүлэгт цаг зав, бүхнээ зориулах ёстой гэж шаардана.

They rule through fear: the end of the world is near, and only the chosen will be saved and live forever. They demand that you devote your time and everything you have to the group for the sake of your children, family and loved ones.

💸

Санхүүгийн дарамт

Financial pressure

Тухайн шашны бүлэг нь танаас тогтсон хэмжээгээр тогтмол өргөл, хандив өгөхийг шаардана. Эсвэл шашны бүлэгт олон цагаар байх, тэдний хэлсэн үгийг үг дуугүй биелүүлэх шаардлагыг тавина. Үүнээс болж та сургууль, ажлаасаа завсардах, гэр бүлийнхэндээ мэдэгдэлгүй зээл авах, өр төлбөрт орох, бусдыг хууран мэхлэх зэрэг гарцаагүй байдалд орно.

The group demands regular offerings and donations of a fixed amount, or requires you to spend long hours with it and obey without question. As a result you may be forced to drop out of school or work, take out loans without telling your family, fall into debt or even deceive others.

🧠

Мэдээллийн хяналт

Information control

Тухайн шашны бүлгийг буруутгасан, шүүмжилсэн өнгө аястай мэдээлэл, шашны бүлгээс гадуурх иргэдийн яриаг “Сатаны худал үг” гэж итгүүлнэ. Хэрэв та асуулт асуувал таныг шашны бүлгийг эсэргүүцэж байгаа мэтээр хандаж, таныг илүү их хянаж, цагдана.

They convince you that any news critical of the group, and anything said by people outside it, is “Satan’s lies.” If you ask questions, you are treated as if you oppose the group, and you are watched and monitored even more closely.

👑

Шашны бүлгийн удирдагчийг тахин шүтэх

Worship of the group’s leader

Нэг хүнийг онцгой, алдаагүй, цорын ганц үнэнийг мэдэгч нэгэн гэж тахин шүтнэ. Мөн түүний үгийг эргэлзээгүй дагахыг шаардана.

One person is worshipped as special, infallible and the only one who knows the truth. Members are required to follow his or her words without doubt.

⛓️

Шашны бүлгээс гарах гарцгүй болгох

Making it impossible to leave

Хэрэв та бүлгээс гарвал хараал хүрч, таны болон ойр дотны хүмүүст тань зовлон бэрхшээл тохиолдоно гэж айлган сүрдүүлнэ. Түүнчлэн шашны бүлгээс гарсан хүмүүсийг “Урвагч” гэж нэрлэдэг.

They threaten that if you leave, you will be cursed and hardship will fall on you and your loved ones. People who have left the group are called “traitors.”

Анхааруулга: Монгол Улсын иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Энэхүү вебсайт нь аливаа шашны байгууллагуудыг гутаан доромжлох зорилгогүй болно. Бид зөвхөн иргэдийг шашны байгууллагын үйл ажиллагаанаас үүдэн хууран мэхлэгдэх, сэтгэл зүйн дарамт, санхүүгийн мөлжлөг, нийгмийн харилцаанаас хөндийрөх үзэгдлээс ангид байлгахын төлөө ажилладаг.
Disclaimer: The Constitution of Mongolia guarantees citizens the freedom to practise a religion or none. This website does not aim to discredit any religious organization. We work solely to keep citizens free from deception, psychological pressure, financial exploitation and isolation from society arising from the activities of religious organizations.
Өөрийгөө шалгахSelf-check

Таны харьяалагддаг шашны бүлэг, байгууллага аюулгүй юу?

Is the religious group or organization you belong to safe?

Өөртөө эсвэл ойр дотны хүмүүсийнхээ нөхцөл байдалд тохирох хэсгийг бөглөөрэй. Таны хариултыг бусдад задруулахгүй.

Fill in the statements that fit your situation or that of people close to you. Your answers will not be disclosed to anyone.

Ойрын хүрээлэлYour close circle

Таны ойрын хүрээлэл шашны гаж буруу урсгалтай бүлэгт нэгдсэн бол яах вэ?

What to do if someone close to you has joined a deviant religious group

Ихэнх иргэд өөрсдөө ч мэдэлгүй шашны гаж урсгалтай бүлэгт хуурагдаж орсон байдаг. Тухайн хүнийг буруутгах бус, аль болох түүнийг ойлгож, шашны гаж урсгалаас ангижрах талаар ярилцах нь хамгийн зөв арга зам юм.

Most people are deceived into joining a deviant religious group without even realizing it. Rather than blaming the person, the best approach is to understand them as far as possible and talk with them about getting free of the group.

✓ Таны хийх зүйл✓ What to do

  • Тайван, халуун дулаан уур амьсгалаар ярилцаарай. “Гэр бүл, ойр дотны хүмүүс чинь чамайг хүлээж байна” гэдгийг мэдрүүлээрэй.
  • Шүүмжлэхийн оронд асуулт асуугаарай. Жишээ нь: “Шашны бүлгийнхэн танаас юу хүсэж байна?”, “Та энэ бүлгийн үйл ажиллагааг юу гэж боддог вэ?” гэх мэт.
  • Шашны бүлэгт өгсөн мэдээлэл, огноо, газар, хүмүүсийн нэр, шилжүүлсэн өргөл хандивын гүйлгээг баримтаар цуглуулаарай.
  • Тухайн шашны бүлгийн талаар найдвартай эх сурвалжаас судлаарай.
  • Мэргэжлийн зөвлөхүүд, ижил туршлагатай гэр бүлүүдтэй холбогдоорой.
  • Talk in a calm, warm atmosphere. Let them feel that “your family and loved ones are waiting for you.”
  • Ask questions instead of criticizing, for example: “What does the group want from you?” or “What do you think of the group’s activities?”
  • Collect evidence: information given to the group, dates, places, people’s names, and records of money transferred as offerings or donations.
  • Learn about the group from reliable sources.
  • Get in touch with professional counsellors and with families who have had the same experience.

✕ Таны хийж болохгүй зүйл✕ What not to do

  • Шоолох, загнах, “Тархиа угаалгачихсан” гэж дайрах. Ихэнх шашны гаж урсгалтай, зохион байгуулалттай бүлгүүд “Гэр бүл чинь чиний дайсан” гэх ойлголтыг өгдөг.
  • Хүчээр шашны бүлгээс гаргах, гэрийн хорионд оруулах, гар утсыг нь булаах. Энэ нь хууль бус бөгөөд итгэлцлийг бүр мөсөн үгүй хийдэг.
  • Холбоогоо тасалж, гэрээсээ хөөх.
  • Нэг удаагийн хэрүүл, маргаанаар ялна гэж бодох. Шашны гаж урсгалд автсан хүнийг түүнээс ангид байлгах нь урт хугацааны үйл явц юм.
  • Mock or scold them, or attack them as “brainwashed.” Most deviant, organized religious groups teach that “your family is your enemy.”
  • Force them out of the group, put them under house arrest or take away their phone. This is illegal and destroys trust completely.
  • Cut off contact or throw them out of the house.
  • Expect to win in a single quarrel or argument. Freeing someone from a deviant religious group is a long-term process.
Гарахыг хүсч буй хүмүүстIf you want to leave

Та ганцаараа биш. Эргэлзэх нь буруу биш.

You are not alone. Having doubts is not wrong.

Олон хүн гарч, амьдралаа эргэн цэгцэлсэн. Гарах нь таны эрх бөгөөд үүний төлөө ямар ч “шийтгэл” хүлээх ёсгүй.

Many people have left and rebuilt their lives. Leaving is your right, and you should face no “punishment” for it.

Аюулгүй байдлаа эхэлж бод

Put your safety first

Хэрэв дотуур байранд эсвэл хяналтад амьдарч байгаа бол бичиг баримт, утас, мөнгөө өөртөө байлга. Шууд аюул заналхийлвэл 102-т залга.

If you live in group housing or under supervision, keep your ID documents, phone and money with you. If you are in immediate danger, call 102.

Итгэдэг нэг хүндээ хэл

Tell one person you trust

Гэр бүл, хуучин найз, багш — таныг шүүхгүй сонсох нэг хүнтэй холбогд.

A family member, an old friend, a teacher: someone who will listen without judging you.

Нэр нууцлан бидэнтэй холбогд

Contact us anonymously

Доорх маягтаар нэрээ нууцлан бичиж болно. Зөвлөгч тантай тохиролцсон аргаар эргэн холбогдоно.

You can write to us anonymously using the form below. A counsellor will get back to you in the way you choose.

Санхүү, гэрээ бичгээ шалга

Keep your financial records

Хандив, зээл, гарын үсэг зурсан баримтуудаа хуулбарлан хадгал. Хуулийн зөвлөгөө авахад хэрэгтэй.

Keep copies of donations, loans and anything you signed. You will need them for legal advice.

Сэтгэл зүйн дэмжлэг ав

Get psychological support

Гарсны дараа гэм буруутай мэдрэмж, айдас, хоосрол төрөх нь хэвийн. Сэтгэл зүйчтэй ярилцах нь эдгэрэлтийг түргэсгэдэг.

Guilt, fear and emptiness after leaving are normal. Talking with a psychologist speeds up recovery.

Мэдээлэл өгөхReport

Таны мэдээлэл бусдыг хамгаална

Your information protects others

Ар гэрийн гишүүд болон хохирогчдын өгсөн мэдээлэл нь урьдчилан сэргийлэх ажил, эрх бүхий байгууллагад хүргэх нэгдсэн дүгнэлт, гадаадын түнш байгууллагуудтай хийх хамтын ажиллагааны үндэс болно.

What families and survivors tell us shapes our prevention work and our reports to the authorities, and guides our cooperation with partners abroad.

📞

Утсаар

By phone

9600 1658
8076 8855

Зөвлөгчтэй шууд ярилцах. Нэрээ хэлэхгүй байж болно.

Speak directly with a counsellor. You don’t have to give your name.

✉️

И-мэйлээр

By email

khuniiitgel@gmail.com

Нөхцөл байдлаа дэлгэрэнгүй бичиж, баримтаа хавсаргаж болно.

Describe your situation in detail and attach any documents.

💬

Facebook

Хуудас руу орох ↗Open our page ↗

Messenger-ээр зурвас үлдээгээрэй.

Leave us a message on Messenger.

Мэдээлэл өгөхдөө юуг дурдах вэ?

What to include in your report

  • Тухайн хүн тантай ямар хамааралтай, ойролцоогоор хэдэн настай
  • Хэзээнээс, хаана, ямар нэрээр танилцуулсан бүлэгт оролцож эхэлсэн
  • Ажиглагдсан өөрчлөлтүүд: гэр бүлээс хөндийрсөн, сургууль, ажлаа орхисон, мөнгө хандивласан гэх мэт
  • Таны хүсэлт: зөвлөгөө авах, туршлагаа хуваалцах, эрх бүхий байгууллагад хандах
  • Your relationship to the person and their approximate age
  • When and where they became involved, and what name the group used
  • Changes you have noticed: withdrawal from family, quitting school or work, donating money, etc.
  • What you need: advice, sharing your experience, or contacting the authorities

Таны өгсөн мэдээллийг нууцлалтай хадгалж, хувь хүнийг таних мэдээллийг таны зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахгүй.

Your information is kept confidential. Nothing that identifies a person is passed on without your consent.

Гадаад хамтын ажиллагааInternational cooperation

Гадаад, дотоодын ижил зорилготой байгууллагуудтай хамтран ажиллана

Working with like-minded organizations at home and abroad

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашны олон төрлийн урсгалын гарал үүсэл, тэдгээрийн нийгэмд үзүүлэх нөлөө, үйл ажиллагааны арга барилын талаар судалгаа хийдэг байгууллагуудтай мэдээлэл солилцож, хохирогчдод туслах арга зүйг нутагшуулна.

We exchange information with organizations that research the origins of the many religious movements active in Mongolia, their impact on society and their methods, and we adapt their methods for helping survivors to Mongolia.

Олон улсInternational

Судалгааны холбоод

Research associations

Хүчлэн хянах бүлгүүдийг судалдаг олон улсын эрдэм шинжилгээний болон мэргэжлийн холбоод (ж: ICSA, FECRIS).

International academic and professional associations that study high-control groups (e.g. ICSA, FECRIS).

Өмнөд СолонгосSouth Korea

Зөвлөгөө, сэргээх төвүүд

Counselling and recovery centres

Гаж урсгалаас гарсан хүмүүст зөвлөгөө өгдөг төвүүд, тэдний гэр бүлийн холбоод.

Centres that counsel people who have left such groups, and associations of their families.

Хууль эрх зүйLegal

Хуульчдын сүлжээ

Legal network

Санхүүгийн хохирол, гэр бүлийн маргааныг шийдвэрлэх туршлагатай өмгөөлөгчид.

Lawyers experienced in financial-loss cases and family disputes.

Хэвлэл мэдээлэлMedia

Сэтгүүлчид, судлаачид

Journalists and scholars

Нотолгоонд суурилсан, тэнцвэртэй сурвалжилга хийдэг сэтгүүлчид, шашин судлаачид.

Journalists and religious-studies scholars who do balanced, evidence-based work.

Хамтын ажиллагааны хүсэлт

Partnership inquiry

Аливаа шашны байгууллагын үйл ажиллагаанаас үүдэн хохирсон иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг хувь хүн, байгууллагууд бидэнтэй холбогдоно уу. (Монгол, англи, солонгос хэлээр бичиж болно.)

Individuals and organizations that help and support people harmed by the activities of any religious organization are welcome to contact us. (You may write in Mongolian, English or Korean.)

И-мэйл:Email: khuniiitgel@gmail.com  ·  Утас:Phone: 9600 1658, 8076 8855

Түгээмэл асуултFAQ

Асуулт, хариулт

Frequently asked questions

Та нар бүх шашны байгууллагын эсрэг үү?Are you against all religious organizations?

Үгүй. Шашин шүтэх эрх чөлөө бол хүний үндсэн эрх. Бид зөвхөн хүнийг хууран татах, гэр бүлээс тусгаарлах, сэтгэл зүй, санхүүгийн хувьд мөлжих аргуудыг хэрэглэдэг бүлгүүдэд анхаарна.

No. Freedom of religion is a fundamental human right. We focus only on groups that use deceptive recruitment, cut people off from their families, or exploit them psychologically or financially.

Ухаантай, боловсролтой хүн ч гэсэн татагддаг уу?Can smart, educated people be drawn in too?

Тийм. Эдгээр арга нь хүний ганцаардал, шилжилтийн үе (сургууль төгсөх, нүүх, гэр бүлийн хямрал), утга учир хайх хэрэгцээнд чиглэдэг. Тиймээс “тэнэг хүмүүс л орно” гэдэг нь буруу ойлголт.

Yes. These methods target loneliness, times of transition (graduating, moving, a family crisis) and the search for meaning. The idea that “only foolish people join” is a myth.

Миний өгсөн мэдээлэл хаашаа очих вэ?Where does my information go?

Таны мэдээлэл нууцлалтай хадгалагдана. Хувь хүнийг таних мэдээллийг зөвхөн таны зөвшөөрлөөр, эрх бүхий байгууллагад эсвэл зөвлөгчид дамжуулна. Нэгтгэсэн, нэргүй статистикийг урьдчилан сэргийлэх ажилд ашиглана.

Your information is kept confidential. Details that identify a person go to the authorities or to a counsellor only with your consent. Combined statistics with no names in them are used for prevention work.

Хүүхдээ хүчээр гаргаж болох уу?Can I force my child to leave?

Насанд хүрсэн хүнийг хүчээр саатуулах нь хууль зөрчих бөгөөд итгэлцлийг эвддэг. Харин 18 хүрээгүй хүүхдийн хувьд эцэг эхийн эрх үйлчлэх тул Хүүхэд хамгааллын утас 108 болон цагдаагийн байгууллагад хандана уу.

Holding an adult against their will is against the law and destroys trust. If your child is under 18, your rights as a parent apply: contact the Child Helpline on 108 and the police.

Санхүүгийн хохирлоо буцааж авч болох уу?Can I recover money I lost?

Нөхцөл байдлаас шалтгаална. Хууран мэхэлж, дарамталж авсан мөнгөний асуудлаар хуульчтай зөвлөлдөж, цагдаад гомдол гаргах боломжтой. Шилжүүлгийн баримт, зурвас зэргээ хадгалаарай.

It depends on the situation. If money was taken through deception or pressure, you can get legal advice and file a complaint with the police. Keep your transfer receipts and messages.

Яаралтай тусламжEmergency help

Аюулд байгаа бол нэн даруй залгана уу

If you are in danger, call now

102Цагдаагийн байгууллага — хүч хэрэглэх, саатуулах, сүрдүүлэх тохиолдолдPolice: for violence, being held against your will, or threats
108Хүүхэд хамгааллын утас — 18 хүрээгүй хүүхэд холбогдсон болChild Helpline: when a child under 18 is involved
1111Засгийн газрын 11-11 төв — иргэдийн санал, гомдол, мэдээллийг хүлээн авнаGovernment 11-11 Centre: receives citizens’ complaints, reports and feedback
103Түргэн тусламж — эрүүл мэндийн яаралтай байдалдAmbulance: for medical emergencies